Шинэ жилээ эх орондоо тэмдэглэхээр ирсэн биш таяг тулсан өвгөн болох дөхжээ. BeatBox Ray маань цагаан дээл өмсөөд, сахал үс наагаад гадуур тэнэж өгсөн юм байх. Яаж өвлийн өвөө маань цасан охингү явж болох бил ээ хажуудаа хэдэн цасан охин дагуулан айлуудын бяцхан хүүхуд багачуудад бэлэг тараасан гэнэ. Баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Битбокс хийж авъяас чадлаа гайхуулсан өвлийн өвөө маань харин бяцхан охниы гайхлыг ихэд төрүүлсэн сурагтай. "Ийм залуухан бас царайлаг өвлийн өвөө байдаг юм уу" хэмээн хоорондоо шивэр авир хийлдсэн охид түүнээс насыг нь асууж бишгүйдээ нэг ичээсэн юм гэнэ. Сураг дуулах нь ээ манай өвөө 23 настай гэж байгаа. Монголын хамгийн залуу өвгөнөөр тодроод байгаа Битбокс Ray маань дараа жил энэхүү ажлаа дахин хийхээ мэдэгдсэн байна.
Энэ сарын 8 нд буцахаар төлөвлөсөн авъяаслаг залуу маань ойрын хугацаанд эха орондоо ирэхгүй аж. Ирэх 3 дугаар сарын дундуур ирж "BeatBoX Battle" улсын хоёрдугаар тэмцээнээ зохиох юм байна.
2011/01/04
0 Сэтгэгдэл