Followers

Powered by Blogger.

http://img232.imageshack.us/img232/1787/e5caa005d5e96d9cbig.jpg


Сvvлийн vед Монголын урлагт “Бит бокс” гэж vг дуулдах болсоор багагvй хугацаа єнгєрч байгаа ч хvмvvс тэр бvр ойлголтгvй л байсаар. Бит бокс гэгч угтаа аман урлаг аж.

Тэгвэл 3 жилийн өмнө Бит бокс Ray гэх залуу “358” нэртэй цомог гаргажээ. Энэ нь Монголын урлагт нэгэн шинэ хуудас нээлээ.
Тэр одоогоор нэгэн зэрэг таван єєр тєрлийн авиа гаргаж чадаж байгаа гэнэ. Орчин vеийн залуус vндэсний урлагаа мартаж, орхигдуулж байгаа юм шиг санагддаг. Тиймээс vvнд анхаарлыг нь хандуулах, сэргээх, ойлгуулах зорилгоор бит боксыг хєємий, хархираа, тємєр хуур, бишгvvр, аман хуур зэрэгтэй хослуулж тоглох болсон гэнэ.
Хархираа, хєємий тоглоход уушгины багтаамж сайтай байх хэрэгтэй тул Чаминчулуун гавьяатаар амьсгалын дасгал заалгуулж байгаа аж. Харин тэрээр Христийн шашинд итгэдэг. Єєрийнх нь бие даах чадвар, авьяас зэрэг нь vvнтэй холбоотой. Миний онгодыг бурхан хєглєдєг гэж ярьсан. Дэлгэрэнгvй ярилцлагыг уншина уу?

-Яагаад RAY гэдэг нэрээр уран бvтээлээ овоглох болов. Жинхэнэ нэр тань хэн юм бэ?
-Ray гэдгийн утга нь нарны гэрэл гэсэн vг л дээ. Намайг Бямбаагийн Нарандэлгэр гэдэг. Монголдоо тєдийгvй Азид єєрийн уран бvтээлээ гаргах зорилготой байгаа. Тиймээс энэ нэрээр явъя гэж бодсон.

-Монголд бит боксыг урлаг гэдэг утгаар нь олны хvртээл болгож байсан хvн бараг л байхгvй. Гэхдээ таны уран бvтээлvvд хvлээн зєвшєєрєгдєх хэмжээнд хvрсэн юм шиг санагдсан?
-Бит бокс бусад урлагаас ихээхэн онцлогтой л доо. Уран бvтээлч зєвхєн амаараа бvх хєгжмийн дуугаралтуудыг дуурайж дуугаргаж чаддагаараа онцлог. Бит бокст ихэвчлэн бємбєрийн цохилтуудыг дуурайж, темберvvдийг хийдэг. Гэхдээ би vvнээс єєрєєр яаж дуугаргаж болох вэ гэдэг тал дээр илvv анхаарч ажиллаж байгаа.

-Хэзээнээс vvнийг сонирхож эхэлсэн бэ. Таны багш гэж ямар хvн байдаг юм бол?
-Би 2004 оноос хойш энэ урлагаар хичээллэж эхэлсэн. Энэ урлагийг заалгасан багш байхгvй. Єєрєє бие дааж сурсан. Зєвхєн бит бокс гэхгvй хєємий, хархираа, тємєр хуур, бишгvvр, аман хуур гэх зэрэг хєгжмийг бие дааж сурсан. Одоо уран бvтээл хийх тvвшинд хvрээд байгаа.

-Бит бокс, хєємий хархираа хоёр нэг юмны хоёр тал уу?
-Миний бодлоор бит бокс, хєємий хархираа эд бvгд аман урлаг гэдэг утгаар нэг цэг дээр оршдог гэж ойлгодог. Тэр ч утгаараа бидэнд євєг дээдсээс маань євлvvлж vлдээсэн энэ хархираа хєємийн гайхамшигтай урлаг бит боксын уг суурь байсан ч юм болов уу гэж боддог.

-Энэ урлаг дэлхий нийтэд хэдийнээс хєгжсєн юм бэ?
-Дэлхий нийтэд хєгжєєд гучаад жил болж байна. Америкаас гаралтай гэгддэг.

-Хэн нэгнээр заалгахгvй сурчихаж болохоор эд юм уу. Хамгийн анх яаж сонирхлыг тань татсан юм?
-Анх бит боксийн аяыг найзуудтайгаа машинд явж байгаад сонссон. Тэгээд энэ ямар хєгжим бэ? гэж асуухад амаараа тоглодог урлаг гэхэд нь би маш их гайхаж байсан. Тэгээд л сонирхох болсон.
Vvнийг сурахад хамгийн гол нь тухайн хvн дотооддоо єєрийн гэсэн аялгуу, хэмнэлтэй байх ёстой юм шиг санагддаг.
Миний хувьд интернэтээс, вэб сайтуудаас энэ талын мэдээллvvдийг олж авч, vvнийг сурахын тєлєє маш шаргуу хичээллэсэн. Интернэт, онлайнаар гадны уран бvтээлчидтэй єєрийгєє харьцуулж, ямар тvвшинд явж байгаагаа мэддэг.

-Мундаг юм аа. Хvvхдvvд ихэвчлэн аливаа зvйлийг сурахад багш хэрэгтэй гэж боддог?
-Хvн хvссэн зорьсон зvйлдээ єєрийгєє дайчилж чадах юм бол заавал багшийн шаардлагагvй байх л даа.
Энэ урлагийн тухайд vнэхээр суръя гэж бодож байгаа хvнээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Тvр зуурын сонирхлоор хандах хэрэггvй. Гэхдээ мэдээж хvнээр заалгавал хурдан сурах боломжтой. Миний хувьд бие дааж сурсан болохоор єєрийн гэсэн туршлага хуримтлууж авсан. Тиймээс энэ чиглэлээрээ сургалт явуулах бодолтой байгаа.
Залуучууд хамрагдаасай гэж хvсч байна. Хэдийгээр би сургалт явуулна, хvнээр заалгахад хурдан сурна гэж байгаа ч бит боксыг тийм амархан, маш хурдан сурна гэж бодох хэрэггvй. Єдєр бvр уйгагvй бэлтгэл сургуулилт хийж байж л амжилтанд хvрнэ.
Би жилийн ємнєєс хvvхэд залууст зааж эхэлсэн л дээ. Одоогоор 6 шавьтай болсон.

-Ганц цомог гаргачихаад сургалт энэ тэр яриад гэж бодох хvн байгаа л байх. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Vvнийг би єєрєє дангаараа гаргасан шийдвэр биш л дээ. Цомгоо гаргачихаад телевизvvдэд ярилцлаганд орж байхад шууд утсаар маш олон хvмvvс утасдаж ийм санал тавьж байна. Мэдээж би сургалт явуулахад байрны тvрээс болон техник хэрэгслийн єртєг гарна. Энэ бvхнээ тооцоолно. Тєлбєрийг аль болох хямд байлгана аа. Тєлбєрийн чадваргvй ч гэсэн сурах их эрмэлзэлтэй хvvхдэд ч гэсэн туслахсан гэж бодож байгаа.

-Энэ урлагийн тухайд єєртэй чинь туршлагаа хуваалцах ч юм уу, санаа бодлоо солилцдог мэргэжлийн хvн байгаа юу?
-Ер нь энэ урлагаар надтай санаа бодлоо хуваалцаж байгаа хvн Монголд байхгvй.

-Таны гаргасан цомог ямар ч байсан Монголд анхдагч боллоо. Япончуудтай хамтарч ажилласан, тэнд борлуулагдана гэж сонссон?
-Миний хувьд энэ цомгийг гаргахад Японы “Асахи” телевиз нєлєєлсєн. Японд энэ урлаг нэлээд єндєр хєгжсєн. Гэхдээ тэр бvхнээс миний тоглох онцлог, vндсэнийхээ урлагтай хослуулсан нь илvv ялгарч байгааг тэд олж харсан байдаг. Тус телевизийнхэн анх надаас ярилцлага аваад, миний уран бvтээлvvдийг сонсоод гайхаж байсан.
Тэгээд Монголд бит бокс урлаг хєгжиж байгаа юм байна гэсэн дvгнэлттэй болсон. Vvнээс улбаалаад миний энэ удаагийн цомгийн ажил дээр Япон хvн продюссероор нь ажиллаж байгаа. Японы зах зээл дээр цомгоо гаргахад тэндхийн продакшнууд их нєлєєлсєн. Энэ цомгоор дамжуулан Азид vндсэнийхээ урлагийг харуулах зорилгоор ажиллаж байгаа.

-”Ray 358” цомгийнхоо тухай?
-Энэ цомогт маань рок, транс, хип хоп, vндэсний, жааз аязуудыг тоглосон. 12 тракттай. Vvний хамгийн сvvлийн тракт дээр нь Монголын хvvхэлдэйн урлагт хувь нэмэр оруулах vvднээс Ray гэдэг шоргоолжны тухай орчин vеийн стильтэй хvvхэлдэйн кино хийж байгаа. Энэ ажил маань одоогоор дvрсжvvлэх шатандаа явж байна. Энэ vлгэрээс миний хэн болохыг, цаашдаа юу хийхийг зорьдог, дотоод сэтгэл нь ямар хvн юм гэдгийг мэдэж болно. Бvх бvтээлvvдээ клипжvvлэх ажилдаа орсон.

-Цомгоо “Ray 358” гэж нэрлэсний учир нь юу юм бэ. Тоонд нь учир байгаа юу?
-Энэ нь Япон пррдюссерын маань дуртай тоо. Нэг их утга агуулсан зvйл байхгvй ээ.

-Цомгийн ажлаас гадна ойрын vед тєлєвлєсєн ажил бий юу?
-Цомог гаргасантайгаа холбогдуулж бит бокс урлагаар хичээллэдэг, сонирхдог залуусын дунд улсын уралдаан зохион байгуулах тєлєвлєгєєтэй байгаа. Залуусыг хувийн бэлтгэлээ хийгээсэй гэж хvсч байна. Мєн энэ vйл ажиллаанд хамарч ажиллах байгууллагуудыг хайж байгаа. Тvvний дараа бит бокс бvх тєрлийн хєгжимтэй хосолж болдог гэдгийг, тэр дундаа сонгодог хєгжимтэй хэрхэн хослохыг харуулахыг хичээнэ ээ.

-Гадаадад энэ чиглэлийн тэмцээн уралдаан болдог л байх. Хэр vнэлvvлэв?
-Яг энэ чиглэлээр дагнасан албан ёсны уралдаанд оролцоогvй ээ. Гэхдээ єнгєрсєн 7-р сард Солонгосын Бусан хотод “CM-2007” нэртэй оюутны конференци болсон. Энд 197 орны 20 мянган оюутан оролцсон. Энэ vеэр урлагийн наадам болж, би 3-р байранд орсон.

-Vндсэн мэргэжил тань юу юм бэ. Тєрєл бvрийн хєгжмийн зэмсгээр тоглодог юм билээ?
-Би энэ жил Хvмvvнлэгийн ухааны их сургуулийн 4-р курст орно. Олон улсын харилцааны чиглэлээр сурч байгаа.

-Сураад, бас уран бvтээл хийх энэ ажлуудаа яаж хуваарилдаг вэ?
-Мэдээж хvн тодорхой хэмжээгээр єєрийн тєлєвлєгєє зарчимтай байх хэрэгтэй. Ерєнхийдєє тєлєвлєгєєгєєр ажилладаг. Миний хувьд хоёр мэргэжлээр давхар сурах нь хэрэгтэй гэж бодсон. Энэ жилээс мэргэжлийн урлагийн сургуульд сурна. Яагаад гэвэл би бит бокс гэдгийг сонирхлын хэмжээнд биш урлаг гэдэг утгаар гаргаж ирэх хэрэгтэй гэж боддог.

-Бит бокс урлагийг сонирхдог, сурахыг хvссэн хvмvvс юуг голчлон анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?
-Бит бокст амьсгалаа зєв авч сурах нь хамгийн чухал. Хэрэв буруу хичээллэвэл уушигны євчлєлєєр євдєх магадлал єндєр. Манай залуучууд чанга л дуугарч байвал сайн гэж боддог. Гэтэл энэ нь ташаа ойлголт юм.
Анх сурахаар оролдож байгаа хvмvvст бас хєндлєнгийн саад тотгор их байдаг л даа. Тухайлбал гэр орныхон нь дуу чимээнээс тєвєгшєєдєг ч юм уу, эсвэл шvлсээ vсчvvллээ гэж зэмлэх гээд л наад захын асуудал гарна. Тvvнээс болоод залуучууд их шантардаг, сонирхол буурдаг. Надад ч гэсэн тийм асуудал тулгарч л байсан.

-Ярилцсанд баярлалаа.
(Чансаа 75)

Нийтэлсэн S.n 2010/11/23

0 Сэтгэгдэл

Сэтгэгдлүүд

Name/Url эсвэл Anymous гэсэн сонголтыг хийж сэтгэгдэл бичвэл амар байх болно