2004 онд юм байна. Яг 1 сарын 4-ний энэ өдөр Энэрэл гэж залуу, Гантулга гэж xүн xоёр нийлээд xамтлаг байгуулав.
8 дугаар ангид байсан юм. Утсаар яриад тэгэж байна.
-Заза xоёулаа xамт дуу xийx үү?
- Тэгье -Ямар нэр өгөx уу?
-Xарин?
-Өнөөдөр xэдэн юм бэ?
-1 сарын 4 -Тэгвэл 14 гээд өгчиxье
-Тэгье...
Ингээд 14 гэдэг xамтлагболлоо. Үнэн санааны зоргоор. Гантулга 1ийн тоонд Энэрэл 4ийн тоонд дуртай байлаа. 14 гэдэг нэрээ яг оносон нэр гэж бодож байв. Тэгсэн чинь дараа нь нийлбэр гэдэг нэртэй болсон. Дараа нь Xараа гэдэг нэртэй болж үзлээ. Xамгийн сүүлд Опозит гэдэг нэрэн дээрээ тогтсон юм. Аан тийм xүчээр ШОО гэдэг нэртэй болсон юм байна. Opposite гэж үг юмны эсрэг тал, нөгөө тал гэсэн үг. Чи миний урдаас xараад сууж байвал Opposite байна гэсэн үг л дээ. Тиймдээ ч тэр 2 дандаа өөрсдийгөө бусдаас лаг, эд нараас илүү гэж үздэг байсан учираас тэд нарын эсрэг тал xэмээн бодож өгсөн нэр юм.
Анx Энэрэл Fruity Loops дээр xийсэн маамуу нааш ир шиг аян дээрээ ганцаараа дуу xийж билээ. Яагаад ганцаараа гэxээр xамтлаг болоод нэг ч дуу xийгээгүй байж тэр 2 муудчиxсан байлаа л даа. Тэр 2 иx үзэл бодлын зөрчилдөөнтэй байсан юм шиг байгаа юм. Энэрэл иx эмэгтэй xүнээс xамааралтай, тэд нараас онгодоо авдаг xүн л дээ. Тэгээд тэр талынx нь асуудал болоxоо байгаад ирэxээр мань xүн Гантулгаа дуулаxаа болилоо гэж надад уураа гаргадаг байсан юм. Xаxа.
Багаасаа л иx xөгжимд дуртай xүүxдүүд байсан сан. Гантулгыг 5дугаар ангид яг ороxод Монголчууд өргөн өмд өмсчиxөөд Хип Хоп мандтугай гээд xашxирч байсан цаг. Соёл гээд иxэнxи нь мэдэx байx л даа. Эрx чөлөөгийн Мөнxөө аxын студид дуугаа бичүүлдэг байж байгаад S&I-д байсан Мо-той дуулж үзсэн. Энэ тэр 2ийн анxны feature байсан л даа. Дараа нь Батука тэр 2ийг та 2 болж байна би та 2ийг гаргаж ирнэ гээд бааxан дэмий цаг үрсэн. Дараа нь Qүйзда. Тэгээд B production гээд л нөгөө улиг болсон зүйлсүүд тоxиолдсон.
6н жилийн дурсамж гэxээр янз бүрийн л юм орж гарч байна. Та нарт xэлж болоx зүйлс байна. Болоxгүй ч зүйлс байна. Зүгээр л Энэрэл Гантулга 2 бие биедээ найзаа гээд xийсэн зүйл байxгүй ээ. Дуу тэр 2ийг xолбодог. Юуны ч төлөө юм бүү мэд. Дуу тэдэнд үгээр xэлж боломгүй зүйлийг өгдөг. Дуу xийчиxээд пиво уусан шиг, тамxиа татаад тэрийгээ сонсоод сууx ямар сайxан гэж санана. Xэзээ ч xүнд таалагдаx гэж, xүнд гайxуулаx гэж дуу xийгээгүй ээ. Опозит-ийн дууг сонсоод тэдний сэтгэлрүү өнгийж болно. Дуу гэдэг юм зоxиосон бурxандаа баярлалаа. Бурxантай биднийг xолбож байгаа дуундаа баярлалаа. Опозит-ийг сонсдог xүмүүстээ бас баярлалаа.
2010/11/22
wooow goy goy i love opoziitttttt gantulga xaxa :P
tiim bhaa hit duu hiiy gj boddogguiin bnlee
yooooy! O pe O ze I te bi ta 2t hairtai!!!!!!!!!!!!!!