-Өөрийгөө Асуулт рэпийнхэнд танилцуулахгүй юу?
За би 1989 оны 07 сарын 13нд Улаанбаатар хотод төрсөн.8 настайгаасаа бүжиглэж эхэлсэн,сургууль дээр зохион байгуулагддаг бүх арга хэмжээнд орж ”Одод болох хүслэн” тэмцээнд ”Супер Старс ” хамтлагтайгаа орж мөнгө, гоцлол бүжигээрээ хүрэл медаль авч байсан.Тэгээд 12 настайдаа Америкад ирсэн дээ.
-Хөөх, бүжиглэдэг байсан юм уу? Ямар бүжиг?
Hip Hop, тэгээд latino бүжигнүүд waltz, cha cha, tango…etc..etc…
-Хип хопыг хэзээнээс сонсож эхэлсэн бэ, юу чамд нөлөөлөв?
Багаасаа л монголд байхдаа л сонсож байсан,гэхдээ энд ирээд 15тайдаа тархины хорт хавдраар өвчлөөд хагалгаа амжилттай болсны дараа хип хопыг дотор нь орж сонсож эхэлсэн. KRS-ONE, Kool Herc, Afrikan Bambaata, Slick Rick, MC Lyte, гэх мэт олон хамтлаг дуучид нөлөөлсөн дөө.Хамгийн гол нь эд нараас маш их амьдралд минь хэрэгтэй урам зориг өгсөн ”мсж”-үүдийг хүлээж авсан. Энэ зөвөлгөө, бодит үнэн,урам зориг хайралсан дууны үгнүүдээс нь би анх рэпид дурлаж байж билээ.
-Тэгвэл өөрийнхөөрөө хип хопыг тодорхойлвол?
Үгээр яаж райм холбож байгаа, үгийн утга учир адилтгал зүйрлэл бүгдийг нь холбоод үгээр тоглож үгийг захирч байгаа нь гайхамшигтай. Хип хоп бол жинхэнэ үнэн гэж би хэлнэ.Яагаад гэвэл одоогийн хит болж байгаа дуунууд бүгдээрээ мөнгө олох гэж хийж байгаа дуйраймлууд л болоод байгаа.Жинхэнэ хип хоп гэдэг нь бизнес биш өдөр болгон туулах амьдрал юм аа.
-Тэгэхээр чи хэдий олны танил болсон ч гэсэн мөнгө олох гэж дуулахгүй гэж ойлгож болох уу?
Болно,миний зорилго бол өөрийн бодлоо хүмүүст дуугаараа хүргэж , тэдэнд туслах юм. Би өглөө босоод, ая тавиад фрийстайл хийдэг,ганцаараа уйдхаараа бит бох хийхийг оролддог, хүмүүстэй байхаараа дуунуудаа үглэж сонирхуулдаг. Тэгээд энэ сонирхлынхоо дагуу бизнес уулзалтуудад бэлтгэж ордог.
-”Энэ сонирхлынхоо дагуу бизнес уулзалтанд бэлтгэдэг” гэдгээ тодруулахгүй юу?
Надад хэрэгтэй хүмүүстэй уулзаж өөрийнхөө стайл, зорилгоо танилцуулдаг. Нэг нэгэндээ яаж туслаж болох уу ярилцаж нөөц бололцоогоо ашиглан дараагийнхаа төлөвлөгөөнүүдийг шийддэг.
-Хэдэн жил Америкад амьдарч байна?
8 жил амьдарч байна. Одоо хүртэл эх орондоо буцаагүй л явна даа. Зорилгоо бүтээгээд төрсөн газартаа очиж тоглолт хийнэ ээ
-Зорилгоосоо хуваалцахгүй юу?
Миний зорилго бол хүмүүст туслах.Дуу хөгжим бол хүнийг 360 градусаар эргүүлж чаддаг шидтэй зүйл. Би хүмүүсийг дуугаараа өөрчлж өөдрөг байлгамаар байна.Бид нар ямар мөнхийн хүмүүс биш, ядуу ч баян ч нэг л өдөр үхэх нь үнэн. Тийм болохоор би амьд байгаа цагтаа яаж үр хүүхдүүдээ аз жаргалтай, зовлонгоос хол амьдаруулах уу гэсэн үүднээс хичээнэ. Энд л миний зорилго оршиж байгаа юм.
-Үр сад гэснээс олон жил гадаадад амьдарлаа, гадаад охидуудтай үерхэж байсан уу? Найз охинтой юу?
Би энд ирээд Монгол охидуудтай л үерхсэн.Гадаад охидуудтай би сириёосны үерхэж чаддаггүй юм. And I’m single.
-Монголоор үгэлсэн дуу байгаа юу, аль эсвэл хийх үү?
Хаха, энэ асуулт ирнэ гэдгийг мэдсэн юм аа. Би Монголоор үгэлсэн дуу хийж байгаагүй. Гэхдээ нэг сайхан нартай өдөр Монголоор ганц хоёр дуу гарганаа. Би одоохондоо англиар үгэлхийг, үг бичихийг төгс төгөлдөр болгох зорилготой байгаа.
-Ер нь Англиар үг бичих Монголоор бичих хоёрын аль нь хэцүү байна?
Би анхнаасаа үг бичиж эхлэхдээ англиар автоматаар сэтгэдэг болчихсон,Монголоор үгэлхийг миний хувьд арай л хэцүү нэгж бодож байна.Гэвч хүн төрөлхтөн хичээвэл юуг ч хийж чаддаш учраас би хамаг мах цусаа үгэндээ шингээнээ.
-Нэг дууны үгийг хэр удаан бичдэг вэ?
Дуунаас нь шалтгаална даа.Заримдаа тэр дор нь бичээд дуусгачихдаг, гэхдээ илүү цаг хугацаа гаргаж бүр нүдээд суухаар илүү үр дүн гардаг гэж боддог.
-Дуун дээрээ IM THE BEST OF MY KIND RAPPIN IN THIS LANGUAGE гэсэн байдаг. Өөрийгөө №1 гэж бодож байна гэж хэлж болохуу?
Онгирох, өөртөө итгэлтэй байх хоёр ондоо асуудлууд. Гэхдээ би өөрөө өөртөө 100% итгэлтэй байна. Хэрэвээ №1 нь биш юм бол №1т хүрэх гэж өдөр шөнөгүй цусаа амтлан зүтгэх болно.
-Олон дуу хийгээд байгаа сурагтай байсан, хэзээ цацах юм?
Дууныхаа үгнүүдийг бүгдийг нь бичээд, хоолойнд орчихоод нэг мөсөн албюмаа гаргамаар байна.Бараг долоо хоногийн дараа Шинэ дуу минь Patient Mixtape-тай цацагдах болно.$5 ;доллар paypal-р шилжүүлэлтээ хийх болно.
-Одоогийн Асуулт рэпийг өөрийн үеийнхтэй харьцуулвал?
Манайхан гоё л байгаа юм байна лээ. Миний хувьд нэг хэлэх юм” тэмцээн зохиох бол шударга шүүгээрэй, хэрэвээ шагналтай гэж хэлэх юм бол хожлыг нь түрүүлсэн хүнд нь өгч байгаарай” гэж хэлмээр байна. Ойрд их завгүй байгаа учир Асуулт руу шагайх завгүй л явна, бас уучлалт гуйчихъя
-Хип хоп анхлан суралцагчдад захиж хэлэх үг байна уу?
Хип хоп гэдэг бол хүний тэр цагхугацаанд амьдрах амьдхал.Хип хопод дөрвөн элемент байдаг. DJ, Breakdance, Graffiti, MC .Энэ дөрвөн элементүүдийн дотор бусад төрөл beatbox гэх зэрэг бүгд модны мөчир шиг салаалж байдаг. Nas ”Хип хопыг үхсэн” гэсэн цомог гаргаж байсан. Гэвч бид амьд яваа цагт бидний цусан дотор хип хоп урсаж байгаа. Бидний зүрх хип хопын төлөө цохилж байгаа үед HIP HOP IS ALIVE!
-Сүүлийн хариултыг өөрт чинь үлдээе?
Асуулт рэпид миний тухай ярилцаж байгаад баярлалаа.Форумдаа үнэнч, хэрүүл ам хийхгүй бие биенээ дэмжиж яваарай.
Ярилцсан: Shiroki
2010/10/28
0 Сэтгэгдэл