Boogie Down Productions хэмээх хамтлагийн ахлагч KRS-One нь 1965 оны 8 сарын 20 нд New York хотод төржээ. Түүний жинхэнэ нэр нь Kris Parker бөгөөд тэрээр 1980 аад оны Hardcore Rap болон хип хоп хөгжмийн нөлөө бүхий уран бүтээлч билээ. KRS-One нь East Coast Rap, Political Rap, Hardcore Rap урсгалаар хөгжмөө туурьвадаг маш чадалтай реппер юм. Түүний нэр нь угтаа Hare Krishnas гын нэрнээс улбаатай бөгөөд Krishnas гэдгийг KRS болгоод, one гэдэг нь KRS number One гэдэг утгатай ажээ. Харин сүүлд нь Knowledge Reigns Supreme Over Nearly Everyone хэмээх үг болдгийг анзаарчээ. Багадаа хүндхэн амьдарлыг туулсан ч хөгжмийн нарийн мэдрэмж, авъяасынхаа ачаар нэр алдарт хүрч чаджээ.
Тэрээр уран бүтээлээ Boogie Down Productions ыг 1986 онд байгуулсанаар эхэлсэн гэдэг. Хамтлагийн гишүүд нь KRS-One, D-Nice, Scott La Rock, DJ Kenny Parker нар юм. Хамтлаг ерөнхийдөө Hardcore Rap, Golden Age, East Coast Rap ээс гадна улс төрийн асуудлуудыг хөндсөн Political Rap урсгалаар дуулдаг байв. Boogie Down Productions ны анхны цомог 1987 онд Criminal Minded нэртэйгээр гарсан ба уг цомогт алдарт 9mm Goes Bang хэмээх дуу нь багтсан байдаг. Хамтлагийн сүүлийн цомог 1992 онд Sex and Violence нэртэйгээр нилээд өвөрмөц ковэртой гарч байжээ. Харин KRS-One ны соло цомог 1993 онд Return of the Boom Bap нэртэйгээр худалдаанд гарсан байна. Энэ цомогтоо KRS One нь DJ Premier, Kid Capri, Showbiz нартай хамтран ажиллажээ. Дараагийнхаа цомгоо тэрээр 1995 онд өөрийнхөө нэрээр буюу KRS-One хэмээн нэрлэж худалдаанд гаргаж байлаа. 1995 онд тэрээр Channel Live хэмээх хамтлагийн анхны цомог болох Station Identification ыг продюсорлосон байна. Харин түүний гурав дахь цомог I Got Next нь түүнийг ихээхэн гайхашруулж, нилээд амжилт олжээ. KRS-Оne ны хамгийн том өрсөлдөгч Marley Marl байсан юм. Тэдний хооронд нилээдгүй том бифф үүссэн ба тэр нь хип хопын үүслийн талаар өрсөлдсөн өрсөлдөөн байсан гэж үзэх нь бий. Тэд хоёулаа New York ых боловч KRS-One өөрийн төрсөн The Bronx оос хип хоп хөгжим үүсэлтэй гэсэн бол, Marley Marl мөн өөрийн төрсөн Queens ээс хип хоп хөгжим үүссэн хэмээх тайлбарлаж дуулах болжээ. Гэсэн ч тэд нэгдэж хамтран ажжиллах болж Hip Hop Lives хэмээх цомгийг 2007 онд хамтран гаргасан билээ.
Sound Of Da Police
2010/10/26
0 Сэтгэгдэл