Followers

Powered by Blogger.




Хип хопчдын дундаас хамгийн зоригтой, дуу хоолойгоо илэрхийлдэг нь магадгүй Gee байх. Түүний жинхэнэ нэр нь Т. Мөнх-Эрдэнэ. Хараалын үг урсгаж хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг ч хип хоп сонирхогчдын дунд багагүй нэр хүндтэй яваа Рэппер Gee-тэй цөөн хором ярилцлаа.

-Gee сүүлийн үед хэр дисс-тэд (дуугаараа бие биенийгээ доромжлох) өртөж байна даа?
-Маш их өртөж байгаа. "Opozit", "Татар" гээд л хип хоп мэдэх мэдэхгүй бацаанууд намайг их оролдож байна.

-Та тэдэнд хариу барьсан уу?
-Тийм ээ. Тэдэнд зориулж "Хэзээ нэгэн цагт..." гэсэн дуу гаргасан. Бас "Амьдралаа", "Ай миний хаяг" гэсэн дуунуудаа интернэтэд тавьсан байгаа. Тэр бацаанууд олж үзнэ биз.

-Дуундаа таныг их доромжилсон байдаг. Тэр муухай үгнүүд танд яаж нөлөөлдөг вэ?
-Нэг их нөлөөлөөд байдаггүй. Би тэр үгнүүдийг сонсоод гуниглаад байх утгагүй биз дээ. Харин ч надад инээдтэй санагдаад байдаг. Би хааяа надад зориулсан дуунуудыг сонсоод чанга чанга инээдэг.

-Таны уран бүтээлд ч гэсэн хараал их хэлэгддэг. Жишээлбэл, “П...” гэдэг дуу чинь?
-Бид нар ардчилсан нийгэмд амьдарч байна. Миний бодлоор ардчилал гэдэг чинь зүгээр сонголт юм шиг санагддаг. Хэн юу сонсоно тэр хувь хүний л асуудал шүү дээ. Бас дуундаа хараал хэлнэ үү байна уу хүний эрхийн асуудал байх. "П..." гэдэг дууг сонсоно уу байна уу тэр хүний л сонголт. Учиргүй хүмүүсийг тэгж хэлээгүй шүү дээ.

-Gee амьдрал дээр хэр хараалч вэ?
-Хараал тэгж их хэлээд байдаггүй. Хүнд уурлах бухимдах үе байлгүй л яахав. Тэр үед бага зэрэг л хараал хэлдэг.

-Хип хопчдыг мэдлэг боловсрол хомс, зүгээр л аманд орсноо үглэдэг гэж ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би энэ замыг сонгоод овоо хэдэн жил болчихлоо. Урьд нь хүмүүс "Хип хоп"-ыг хүлээн зөвшөөрдөг байсан. Харин одоо хүлээн зөвшөөрдөг хүн бага болсон. Эцэг эхчүүд хүүхдүүдэд хараал зааж өглөө гэцгээдэг. Бид нар ер нь дуундаа "Алив хүүхдүүдээ хараал сураарай" гэж дуулдаггүй. Миний дууг сонсохоор тийм уриалсан юм бол байхгүй. Харин ч миний CD-нд орсон дуунуудад хараал хэлсэн үгтэй дуу байхгүй.

-Танд сурах бодол байна уу?
-Байлгүй яахав. Би 2004 онд Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлээд сэтгүүлч мэргэжлээр магистрт сурах бодол байгаа.

-Улстөрчдөд хандаж хэчнээн дуу дуулсан бэ?
-Улстөрч гэлтгүй нийгмийн бүх давхаргын хүмүүст хандаж олон л дуу дуулсан. Тоолж үзээгүй ээ.

-”Click Click boom” хамтлагтайгаа дуу бүтээсэн үү?
-"Хүн" гэдэг нэртэй дуу хамтлагаараа дуулсан байгаа. Тун удахгүй цацагдана.

Б.Нарантуяа 

Нийтэлсэн END ~ 2010/10/28

0 Сэтгэгдэл

Сэтгэгдлүүд

Name/Url эсвэл Anymous гэсэн сонголтыг хийж сэтгэгдэл бичвэл амар байх болно