2010 оны 6 сарын 5-нд Дайн ба Энх хамтлагийн гишүүд уулзалдаж шинэ уран бүтээлүүд бүтээх талаар ярилцав. Энхтайваны/Мсит/ дуу бичлэгийн студид энэ уулзалт болж Монгол хипхопийн анхдагчууд өөрсдөө дахин нэгдэж шинэ зорилт дэвшүүлсэн цомог гаргахаар шийдлээ.
Даяаршилийн он жилүүдэд дэлхий нийт нэгдмэл болсон ч үндэстэн өөрийгөө алдах аюул учирч байгааг ахмад үеийнхэн байнга хэлж байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд харийнхан Монголыг дорд үзэх хандлага ажиглагдаж, Монгол залуусын хүчийг үл үнэлэх байдал төрөлх эх оронд минь хүртэл үзэгдэх боллоо. Үүнээс болж бие биеэ үгүйсгэж, эцэстээ өөрийн зөв амьдарч байгаа эсэхдээ эргэлзэж Монголоо алдахад хүрч байна.
Ийм асуудалд эмзэглэж ДБЭ хамтлаг дахин нэгдэж 3-р цомогоо бүтээж, түүгээрээ орчин цагийн залууст итгэл найдвар зүг чигийг өөрсдийн өчүүхэн туршлагаар хэлэх гэж байна. Үүнтэй уялдуулан өөрлөлтийг өөрөөсөө эхэлж муухай үгүй, дайн үгүй байг хэмээн хамтлагийн нэрнээсээ ДАЙН хэмээх үгээ үгүйсгэн хаялаа. Энэ цаг мөчөөс эхэлэн сайн сайхан гэгээлэг баяр баясалыг дуудагч ЭНХ хамтлаг болж байгаа мэдэгдэж байна.
Монголын хөгжимд хипхоп урсгалыг бүтээн түүхээ эхэлсэн энэ хамтлаг түүхээ шинэчилж нэн шинэ түүхтэй боллоо. ЭНХ хамтлаг хамгийн эхний дуу болох ҮНЭН дээр одооноос ажиллаж эхэллээ. Энэхүү блогоор шинэ мэдээ бүрийг түгээж байх болно.
Нэн шинэ түүх
Чин үнэнг тээнэ
Нэн үнэнг нээнэ
Нэн шинэ түүх
http://enhtaivan.blog.gogo.mn
2010/10/26
0 Сэтгэгдэл