

NoMAD:Намайг Билгүүн гэдэг 1988 онд төрсөн. Төрсөн газар орос өссөн газар Дорнод хүмүүжсэн газар Улаанбаатар. Одоо Шанхай хотод суралцаж байгаа.
Анх яаж яваад хип хоптой амьдралаа холбочихов?
Анхнаасаа хип хоп гэж гүйдэггүй байсан. Сонсогчийн түвшинээс сонирхдог байлаа. Hi-fi 98.9 фм-ээр Жийгийн хөтөлдөг майк тинг гэж утсаар баттледдаг нэвтрүүлэгт ороод райм бичихийг сурч, чадаад байхааар нь амтшаад дуу бичиж үзсэн. Майк тингээс зохиосон Партин дээр фрий стайл тэмцээн болж финалд үлдсэн боловч өрсөлдөгч найзуудынхаа хүчээр түрүүлсэндээ. Тэр л хамгийн дурсгалтай үе байсан.
Майк тингийн тухай яриач?
Өө их өрсөдөөнтэй сүртэй болдог байлаа. Догдолж сандраад, л долоо хоногт нэг удаа явдаг байсан болхоор их хүлээнэ. Майк тинг райм бичих тал дээр суурь тавьж өгсөн. Яг рэп тал дээр хүмүүжсэн газар бол Асуулт рэп юм. Надад маш их зүйлийг зааж өгсөн хип хоп сургууль л гэсэн үг дээ.
Тэр үеийн асуулт рэп одооны асуулт рэп хоёрыг харьцуулбал?
Анх асуулт рэп дууны тэмцээн болдог жижиг сэдэв байснаа одоо салбарлаж дэд форум болтлоо хөгжижээ. Тэр үеийн давуу тал гэвэл маш чадварлаг хүмүүс ордог байсан.Одоо сайн сайн хүн байгаа ч цөөхөн байна. Мөн өрсөлдөөн алга. Бүгд л бие биенээ таньдаг болохоор шүүмжлэхгүй өрсөлдөхгүй хөгжихгүй байгаа юм шиг санагддаж байна.Хүмүүсийн чадвар хөгжихгүй байгаа ч зохион байгуулалт тал дээр хөгжиж байгаа.
Шинээр рэп хийж байгаа, хийх гэж байгаа оролдогч нар юу анхаарвал дээр вэ?
Одоо ч 70 80-аад онд орц болгон хамтлатгтай байсан шиг сонсдог хүн болгон л оролддог болждээ. “Би ер нь яагаад чадахгүй гэж, амархан юм биш үү” гэсэн бодлоор рэп хийж байна. Өөрөөсөө би үнэхээр үүнийг хийх ёстой юу?,Би үнэхээр чадна гэж үү гэдгийг асууж тунгаан бодоод хөдлөх хэрэгтэй байх. Хариултыг нь олж ойлгосон үед нотинг ис импоссибл
Клик клик бүүм сонсоод л хип хоп ,гэнгста гэж хараал ерөөл хэлээд “атамандаад”яваад байгаа дүү нарын тухай юу гэж бодож байна?
Ихэнх нь л туульширсан байна даа: Яг хийж чадаж байгаа хүмүүс ч байна. Дуураймал хүүхэлдэйнүүд ч байна. Заавал рэп хийгээд ганг гээд яваад байх албагүй э. Зүгээр л гоё сонсоод үнэн сэтгэлээсээ мэдрэх хэрэгтэй байх. Бас нэг зүйлийг хэлэхэд ССБ гэхээрээ бүгдээрээ ганг хүнд гарууд биш шүү. Бүгд л өөр өөрийн ертөнцтэй тусдаа хувь хүмүүс
Рэп чиний амьдралд хэр нөлөөлсөн бэ?
Ямартай ч надад хань болдог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж өгдөг. Өөрөө өөрийгөө олж мэдэх хаалгыг нээсэн түлхүүр юм.Тэр хаалгаар ороход рэп ертөнц намайг угтаж эргэн тойрны хүрээлэгч хүмүүс ч бүгд хип хоп хүмүүс байсан
Шинэ уран бүтээл хийв үү, хэзээ ирэх гэж байна даа?
Зун очно тэгээд л хийх байх даа. Энд бол найзуудын дуун дээр л орж байна. энд хийхэд урам ч алга ,тэгсэн ч сонирхол алга.
Рэп хийх сонирхолгүй болсон гэсэн үг үү?
Яг сонирхолгүй болсон гэвэл биш, яг гоё хүсэл тэмүүлэл оч гал унтарсан.Ер нь жаахан хөндийрсөн шүү. Надад рэпээс өөр хийх зөндөө хийх зүйл зорилго байна. Хүмүүс номэд гэхээр нэг л их рэппир, хип хопоос өөр юу ч мэдэхгүй, хүн гэж төсөөлдөг. Рэп бол миний найз, сонирхол өдөөгч амраг.Тэрнээс бүхэл бүтэн ертөнц минь биш.
Номэд рэп хийхээс өөр ямар авъастай вэ?
Тийм дуулах бүжиглэх авъяас байхгүй ээ. Спортоор ч шалихгүй. Олон нийттэй харьцах ажил илтгэл тавих тал дээр арай илүү байх аа. Энд саяхан Шанхайн олон улсын оюутнуудын урлагийн наадамд морин хуур тоглож тусгай шагнал авсан. Авъяасаас илүү хөдөлмөр чухал гэдгийг ойлгосон
Хэн хэнийг сонсож хүмүүжсэн бэ,сүүлийн үед хэнийг сонсож байна?
Анх хуучны олд скүүл алтан үеийг сонсдог байсан. Одоо цаг үеээ дагаад юу ч хамаагүй сонсдог болж дээ. Ер нь бол NAS миний шүтээн гэхүүдээ.Монголоос гэвэл хуучин Дайн ба Энх, одоо Женни манай гарууд, Гангста сэрвис Опозит таалагддаг.
Нэг дууны үгийг хэр удаан бичдэг вэ?, яаж гоё флоовтой болох вэ?
Янз бүр. Хааяа шууд бичнэ, хааяа ганц мөрөн дээр хэд хоног гашлана. Алтан үеийн буюу 90-д оны үеийн рэппирүүдийг сайн сонсох хэрэгтэй. Хүн болгон өөр өөрийн хэв маяг онцлогтой. Гол нь хүн дуурайхдаа биш, өөрийнхөөрөө байж чадах хэрэгтэй.
7сарын 1 гээд кинонд тоголсон. Хэцүү зүйл байв уу?
Маш хэцүү. Жүжигчин гэдэг мэргэжил аймшигтай хэцүү гэдгийг тэр үед ойлгосон.Үг бичээд үглэх хамаагүй амар юм байна лээ. Ямартай ч тоглодоггүй байж гэж харамсдаг. Амьдралынхаа бүтэн хагас жилийг бараг л дэмий үрсэн. Яахав хамт олонтойгоо байхад их зүйл сурсан л д аа. Хөгширөөд харахад гоё л юм. Гэхдээ кино бол миний оролдох зүйл биш байна лээ.
За Ас рэпийнхэн болон, сонсогчдийн асуусан асуултыг асууя
shiroki blockshot 1 - Өөрийгөө од гэж боддог уу?
Bilguun Bold (10.04.20 19:35:08): 1 ямар тэнэг асуулт вэ
Bilguun Bold (10.04.20 19:35:53): би грэммид ордог мтв гээр клипээ явуулдаг топ селлер цомогтой болсон цагтаа л
Bilguun Bold (10.04.20 19:35:55): од гэж боднодоо
Bilguun Bold (10.04.20 19:35:57): өөрийгөө
shiroki blockshot (10.04.20 19:36:43): 2 - Их зангүй гэж байгаан бол яагаад байнга Messenger-тээ нуугдаастай байдаг вэ?
Bilguun Bold (10.04.20 19:37:06): айн
shiroki blockshot (10.04.20 19:37:15): 3- Яагаад хүмүүс зүгээр энгийн зүйл асууж байхад хариулж ядаад байдаг тухай асуудаа
Bilguun Bold (10.04.20 19:37:29): амьдралдаа инвисибл байж үзсэнгүй харин ч мессэнжэрээ нээгэд орхичдийн
Bilguun Bold (10.04.20 19:37:44): аан тэр тал дээр
Bilguun Bold (10.04.20 19:38:01): баахан хэн нь мэдэгдэхгүй бацаанууд орж ирээд ядаргаатай юм асуугаад байхаар
Bilguun Bold (10.04.20 19:38:04): үнэхээр залхсын
Bilguun Bold (10.04.20 19:38:16): тэглээ ч хүнээс тэнэг асуулт асуувал тэнэг л хариулт өгнө
shiroki blockshot (10.04.20 19:38:28): 4-Найз охинтой юу? Ямар охидууд таалагддаг вэ?
Bilguun Bold (10.04.20 19:38:49): одоогоор найз охингүээ
Bilguun Bold (10.04.20 19:39:00): хуучин ч тэгэ л гайгүй санагдсан охин л байвал хаха
Bilguun Bold (10.04.20 19:39:05): одоо ч их чанар хардаг болждээ
shiroki blockshot (10.04.20 19:39:22): urd ni gadna torh hardag bsan obl
shiroki blockshot (10.04.20 19:39:22): odo
shiroki blockshot (10.04.20 19:39:25): dotor
shiroki blockshot (10.04.20 19:39:29): hardag bolsn gess ugu
Bilguun Bold (10.04.20 19:39:43): за бараг л
Bilguun Bold (10.04.20 19:39:48): гэхдээ гадна чухаллдаа хаха
Bilguun Bold (10.04.20 19:40:15): өмнө нь гял цал хятад бараа хамаагүй байсан бол
Bilguun Bold (10.04.20 19:40:23): одоо чанартай үзэмж гайгү орос бараа
Bilguun Bold (10.04.20 19:40:24): хаха
Ас рэпийнхэнд хэлэх үгээ 4 мөр райманд ч юмуу хэлнэ үү
Эцэст нь хэлэхэд Ас рэп хэдий хөгжиж байгаа ч хэтэрхий хамт олон бүгд дундаа ороод өрсөлдөөн хор шаргүй уйтгартай байна. Хуучин шиг бие биендээ дургүй шахуу алалцдаг байвал гоё. Мөн хамгийн гол нь рэппер гэж хэн бэ? Чамаас юу шаардах вэ чи ингэснээр юуг хүмүүст өгөх вэ гэдгийг сайн ойлгоод юмаа хийгээсэй гэж хүсэж байна.
what up all, ene arai dendlee, udur bur neg shine rapper wtf is that,
uchigdriin urguulsan tsetseg unuudriin shariljnii toog nemdeg,
muruuruu l rap ee sonsood, uruunduu l neteer dongosood,
zamaas zail uchir ni loser bol loser,
hyalbarhan heden rhyme, rapper bolgon gewel enduurch bn,
hichneen chi minii naiz ch ugleh chadwar chin enend ul duitsjiin,
bitii h**r ene bol rap, ursulduunt ih zah zeel,
hen durtai n duulad bdag shine ueiin hoshin shog bish,
her mungutei garaad bdag ih hurliin songuul show ogt bish ene bol,
medremj filosof setgel hudlul bodliin tsogts,
huleen zuwshuur chi bol demjegch harin bi bol toglogch
ярилцсан Широки
2010/10/22
0 Сэтгэгдэл