Монгол рэппэр цомогт орсон Тэнгэр өршөө хэмээх дууг хүргэж байна.
Тэнгэр өршөө
Харанхуй оронд эзэн суусан Хар догшин Тэнгэр минь
Халуун галдаа амар мэнд заларч ирвүү Эцэг минь
Мөнх хөх тэнгэр доорх Халх цусаа хадгалсан
Мөнх эрдэнэ Мөрөн таньтай хийх хэлцэл бас л байна
Өнөө нартай хатуу гэж таны хэлсэн өчиг
Үр нь үргэлж багтаж явдаг таныхаа эрч хүчийг
Дутуухан зарим үрс хатуухан үйлийг хийж
Тусгаар Монгол цус оюун бодлоосоо хаян гээж
Тэнгэр минь өршөө тэр үрс нь мунхагласан
Тэргүүнээ болгох гэж Монгол улсыг тунхагласан
Та нарын минь гавьяат үйлийг тэр үрс нь умартсан байна
Лус савдаг хайрхан юугаа хамгаалахаас тэд ухарсан байна
Уг нь бид тэнгэр заяат дайчин баатар удамтай
Гэсэн хэдийч бидний зарим нь оюун бодолдоо буртагтай
Тэр үрсийнхээ дутуу үйлэнд Тэнгэр минь бүү догширдоо
Тэртээ тэргүй үйл нь иргээд тэд өөрсдөө шогширноо
Нартын зарим ноёдын хар толгой нь хоосорчээ
Хайрхан юуг нь минь ухаж хөндөх харийн үрс олширчээ
Тэдний мэлмий тэр бүгдийг зүгээр хараад суух гэжүү
Зүгээр суухгүй гэхээр ногоон малгайтнууд нь хэцүү
Учир нь гэвэл тэр түшээдийн эрх ямб нь хэтэрсэн
Тэдний мунхаг бодолгоос болж ардын олон нь зүдэрсэн
Ногоон шар малгайтангууд тэдний төлөө зүтгэсэн
Ноёд нь хувиа хичээснээс өнөө нарт үгүй ирсэн
Тэнгэр таалсан дээдийн заяаг мартах эсэх бөө нь
Хараал жатгаар айлган сүрдүүлж янчаа зоосыг хөөнө
Онгодын хүчинд бус өөрийн эрчинд багтаж
Тэдний бодлоор биеийн хүч нь та нараас минь ахдаж
Хар толгой юутай хатан бор сархадад автуулсаар
Харалган нялх балчир үрс Монголыг сэвтүүлсэн
Өнөөдөө олох жаргалдаа ташуурч хөлчүүрхэх
Өөрийн зорилго үгүй тэдний оюун бодол өчүүхэн
Өвөг дээдсээ умартаж үс ноостой батиар харж
Өөрийн олсон бүхийл зүйлээ өргөл болгон түүндээ барьж
Та нарыг минь дуудна муу ёрын сүнс гэж
Тэгвэл би таны галаас үлдсэн үнс байна
Тэдний бодолоор тэр сахалт Монголын төлөө байлдсын байна
Тэгээд тэнгэр дээдсээ умарт гэж айлдсийн байна
............................................... та нарыг минь буруутгаж
Бишрэн шүтэх сэдэв нь харин хоосон зүйлрүү уруудаж
Тэр олон дутуу үрсийг тэнгэр минь бүү гэсгээ
Тэд өөрсдөө ойлгох болно цаг нь болоод ирэхээр
Уургүй уцааргүй номхон дөлгөөн байж хайрла
Буруу бүгдийг зөвтгөж бузар бүгдийг ариусгаж хайрла
Дээрээс минь харж хайрла
Дэргэдээс минь манж хайрла
Саар бүгдийг хааж хайрла
Сайн бүгдийг даллаж хайрла
Дундуурийг нь дүүргэж хайрла
Дутууг нь гүйцээж хайрла
Ирэхдээ ээлээ өгч
Буцахдаа буян хишгээ хайрла

2010/10/22
0 Сэтгэгдэл